uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 5-р сар 20

НИТХ-ын VII хуралдаанаар “Нийслэлийн ахмадын амралт сувиллын төв” ОНӨААТҮГ байгуулах тогтоолын төсөл батлагдлаа

ByambadorjByambadorj


Өнгөрсөн 4 дүгээр сард Ажиа Гэгээн Лувсантүвдан өөрийн тэргүүлдэг “Энэрэл нигүүсэл оюун билгийн төв” ТББ-аас Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд “Ахмадын амралт, сувиллын төв”-ийн барилгыг ашиглалтад оруулан нийслэлийн өмчид үнэ төлбөргүй хүлээлгэн өгсөн бөгөөд Ажиа Гэгээн Лувсантүвдан тус төвийг өөрийн 100 хувь хөрөнгө оруулалтаар байгуулсан юм.

Тэгвэл өнөөдрийн НИТХ-ын Vll хуралдаанаар нийслэлийн “Ахмадын амралт, сувиллын төв” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулж, дүрэм батлах тухай тогтоолын төслийг баталлаа.

Тогтоолын төсөл батлагдаж “Нийслэлийн ахмадын амралт сувиллын төв” ОНӨААТҮГ шинээр байгуулагдсанаар ахмад настныг идэвхитэй амьдралын хэв маягтай байлгах, ганцаардал болон нийгмээс тусгаарлагдах байдлыг бууруулах, асаргаа сувилгаа шаардлагатай ахмадуудад мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг байх, бие бялдар болон сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих, тав тухтай орчинд амарч сувилуулах боломж бүрдүүлж, нийгмийн халамж болон эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байх юм.

Мөн ахмад настнууд хоорондоо харилцаж, нийгмийн оролцоо нэмэгдэн сэтгэл зүйн байдал сайжрах цаашлаад гэр бүлийн гишүүдийн асаргааны ачаалал багасч, ажил амьдралаа зохицуулахад тус нэмэр болох төдийгүй нийгэмд шинэ ажлын байр бий болгож, халамжийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг олон давуу талтай.

 

 

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ

18 өдрийн өмнө
Шинэ мэдээлэл
"1000 сэтгүүлчийн форум" болно

"1000 сэтгүүлчийн форум" болно