uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 7-р сар 01

“Playtime” хөгжмийн фестивалийг зоригсдын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, 24 цагийн хяналт тавьж ажиллана

ByambadorjByambadorj


Нийслэлийн Налайх дүүрэгт 2026 оны долдугаар сарын 2-4-ний өдөр “Playtime” хөгжмийн фестиваль болохтой холбоотойгоор иргэдийн аюулгүй байдлыг хангах асуудлаар Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Налайх дүүргийн  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар,  ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын холбогдох албаныхан мэдээлэл солилцож, хамтын ажиллагааг хангаж ажиллах талаар зөвлөлдөв.

“Улаанбаатар-Өндөрхаан” чиглэлийн автозамын засварын ажил эхэлсэнтэй холбоотойгоор Налайх дүүрэгт  зам засварын ажил өрнөж буй. Тиймээс “Playtime” хөгжмийн фестивалийг зорин ирэгсдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх зорилгоор Тээврийн цагдаагийн алба, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсээс 24 цагийн хяналт тавих юм. Мөн зохион байгуулагч байгууллагад иргэдээс ирүүлсэн гомдол, санал хүсэлтэд тулгуурлан Цагдаагийн ерөнхий газраас аюулгүй байдлыг хангах, харуул, хамгаалалт, зохион байгуулалтыг өндөр түвшинд байлгахад анхаарахыг зөвлөж, мэдэгдэл хүргүүлжээ.

“Playtime” хөгжмийн фестиваль нь гурван өдрийн турш болох учраас иргэд хол замд шөнө оройн цагаар аль болох зорчихгүй байх, замын хөдөлгөөнд анхаарал, болгоомжтой оролцохыг цагдаагийн байгууллагаас тус тус анхаарууллаа.

 

 

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ

“Playtime” хөгжмийн фестивалийг зоригсдын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, 24 цагийн хяналт тавьж ажиллана - uzi.mn