uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 10-р сар 15

“Хүүхэд хамгаалагч” төслийг хэрэгжүүлж эхэлжээ

ByambadorjByambadorj


онгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн тэргүүний санаачилсан “За бол Заавал хийе” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянзүрх дүүргийн хэмжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, сургууль орчмын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүүхэд бүрд ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлэх зорилгоор “Хүүхэд хамгаалагч” төслийг эхлүүлжээ.

850529875_3015701778772943_5822810677233901083_n

Төслийн хүрээнд Баянзүрх дүүргийн хэмжээнд 30 хүүхэд хамгаалагч ажиллаж, сургууль орчмын бүс болон хүүхэд олноор зорчдог нийтийн эзэмшлийн талбайд эргүүл, хяналтын үйл ажиллагаа зохион байгуулна.

Төслийг Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газар, Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болон хороод хамтран хэрэгжүүлнэ.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ