uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 10-р сар 15

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт ҮБХИС-ийн түүхт 105 жилийн ойн хүндэтгэлийн жагсаалд оролцлоо

ByambadorjByambadorj


Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.10.15/ Үндэсний батлан хамгаалахын их сургууль (ҮБХИС) үүсэн байгуулагдсаны түүхт 105 жилийн ойн хүндэтгэлийн жагсаалд оролцлоо.

Үндэсний батлан хамгаалахын их сургууль нь 1921 онд байгуулагдсан цагаасаа эхлэн эх орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах үйлсэд хүчин зүтгэж үе үеийн цэргийн боловсон хүчнийг бэлтгэн сургаж байна.

 

_B9A8626.JPG

 

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт түүхт 105 жилийн ойгоороо “Монгол Улсын Баатар” цол, “Сүхбаатарын одон” хүртсэн Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хамт олон, үе үеийн төгсөгчид, эрдэмтэн багш, ажилтан, алба хаагчид, сонсогч, суралцагчдад баяр хүргэж, эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хамгаалах эрхэм үйлсэд нь амжилт хүслээ гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

 

_B9A8528.JPG

 

_B9A8634.JPG

 

viber_image_2026-10-15_14-05-39-038.jpgviber_image_2026-10-15_14-05-37-259.jpg_B9A8560.JPG

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ