Швейцарын Лозанн хотод амьдардаг Монгол Улсын иргэн Содномжамцын Бодьгэрэл аравдугаар сарын 2-нд 13 давхар орон сууцанд гарсан гал түймрийн үеэр 12 настай охин, 85 настай өндөр настны амь насыг аварчээ.
Тэрбээр мэргэжлийн гал сөнөөгчдийг ирэхээс өмнө галын голомтод орж, галыг шуурхай унтраан, олон хүнийг болзошгүй аюулаас хамгаалсан байна.
С.Бодьгэрэл галын нөхцөл байдлыг зөв үнэлж, гал унтраах хорыг зохистой ашиглан аюулыг таслан зогсоосон аж. Түүний эр зориг, авхаалж самбаа, хариуцлагатай үйлдлийг Швейцарын мэргэжлийн байгууллага өндрөөр үнэлж, талархал илэрхийлжээ.
Мөн Швейцарын иргэн Оноре Антуан Беккер Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яаманд талархлын захидал ирүүлж, С.Бодьгэрэлийн бусдын амь насыг аварсан үйл хэрэгт талархал илэрхийлсэн байна.
Сэтгэгдэл
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!



