uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 5-р сар 21

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 211.2 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА

ByambadorjByambadorj


"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 3 удаагийн амжилттай арилжаагаар 211.2 мянган тонн нүүрсийг нийт 18.4 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын Ганцмод, Мандал боомтод хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа.

Үүнд:

No photo description available.

DAP Ганцмод нөхцөлтэй:

✅Дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс- 19.2 мянган тонн, $131.4 ⟶ $138.4 (+5.3%) ам.доллароор арилжаалж нийт 2.66 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 7 оролцогч оролцож үнэ 7.0 ам.доллароор буюу 5.3% өслөө.

DAP Мандал нөхцөлтэй:

✅Эрчим хүчний нүүрс- 128.0 мянган тонн, $64.4 (+0.0%) ам.доллароор арилжаалж нийт 8.24 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ.

✅Баяжуулсан сул коксжих нүүрс- 64.0 мянган тонн, $117.5 (+0.0%) ам.доллароор арилжаалж нийт 7.52 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ.

2026 онд 148 удаагийн арилжаагаар 703.86 сая ам.долларын үнийн дүн бүхий 8.33 сая тонн нүүрс арилжлаа.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ