uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 9-р сар 21

НӨЛӨӨЛЛИЙН БҮСИЙН ИРГЭДЭД МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

ByambadorjByambadorj


“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас нийгмийн хариуцлагын хүрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нөлөөллийн бүсийн иргэдийг уурхай, үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай уялдсан мэргэжлийн богино хугацааны сургалтад хамруулж, анхан шатны мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх сургалтыг 2026 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Цогтцэций сум дахь “Ололт амжилт” сургалтын төвтэй хамтран эхлүүллээ.
May be an image of textMay be an image of one or more people
Энэхүү сургалтад нөлөөллийн бүсийн 30 иргэн экскаваторын оператор, өөрөө буулгагчийн оператор, дугуйт ачигчийн оператор, хүнд машин механизмын засварчин гэсэн дөрвөн чиглэлээр онолын, симулятор, техникийн дадлагын хичээлүүдэд нийт 21 хоног хамрагдаж, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэнгээс олгодог Монгол Улс, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Чадамжийн гэрчилгээ”-г хүлээн авах юм.
May be an image of studying and textMay be an image of one or more people, people studying and text
Сургалтад хамрагдаж буй иргэд болон нөлөөллийн бүсийн багуудын Засаг дарга нарыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Салбарын холбогдох хэлтэс нэгжийн төлөөлөл хүлээн авч уулзаж, орон нутгийн хамтын ажиллагааны чиглэлээр хийсэн ажлууд, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, “Аюулгүй ажиллагаа – Хүн бүрийн оролцоо” аяны талаарх мэдээллийг тус тус өгч, Нүүрс баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцуулав.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ