uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 10-р сар 20

“Багануур-Тэнгэр плаза”, “Багахангай-Тэнгэр плаза” чиглэлийн автобусны эцсийн зогсоолыг өөрчлөв

ByambadorjByambadorj


Баянзүрх зорчигч тээврийн төв”-ийн гадна талбайн зогсоолын зай талбай бага, хот хооронд болон нийтийн тээврийн олон чиглэлийн автобус тус зогсоолд эцэслэн зогсдогтой холбоотойгоор тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор өөрчлөлт хийж байна.


Нийтийн тээврийн үйлчилгээний Х:17 “Багануур-Тэнгэр плаза”, Х:18 “Багахангай-Тэнгэр плаза” чиглэлийн хот талын эцсийн зогсоолыг 2026 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс “Тэнгэр плаза” байсныг “Чулуун овоо” болгон өөрчилнө.


Иймд иргэд та бүхэн нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ дээрх чиглэлүүдийн эцсийн зогсоолын өөрчлөлтийг анхаарч, аяллаа урьдчилан төлөвлөнө үү.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ