uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 2-р сар 09

Гавьяат тамирчин Л.Энхрийлэн Парисын “Их дуулга”-аас мөнгөн медаль хүртэв

ByambadorjByambadorj


Жүдо бөхийн 2026 оны анхны “Их дуулга” ангиллын тэмцээн Францын нийслэл Парис хотод болж, Монголын багаас ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Л.Энхрийлэн мөнгөн медаль хүртэв.

52 дахь удаагийн тэмцээнд манай улсаас 15 тамирчин эрэгтэй дөрөв, эмэгтэй таван жинд өрсөлдсөнөөс гавьяат тамирчин Л.Энхрийлэн Монголын багийн цор ганц медалийг энгэртээ зүүлээ. Тэрбээр эхний тойрогт хийлж, дараа нь Испанийн Лаура Васкуйзыг ялж, шууд хагас шигшээд шалгарсан. Улмаар энэ удаагийн Парисын “Их дуулга”-д 63 кг-ын жингийн тамирчдыг толгойлсон Хорватын Ива Обераныг ялснаар финалдав. Гэвч алтын төлөөх барилдаанд олимпын аварга, дэлхийн хошой аварга, Бразилын Рафаэль Силвад ялагдсанаар мөнгөн медалиар энгэрээ мялааж, Парисын тэнгэрт төрийнхөө далбааг мандууллаа. Түүний хувьд Парисын “Их дуулга”-аас анх удаа медаль хүртсэн нь энэ.

Тэгвэл эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд зодоглосон олон улсын хэмжээний мастер Г.Наранцэцэг шагналт V байр шалгарчээ. Тэрбээр Францын Моргани Аннес, Испанийн Лаура Мартениз Абиленда нарыг ялснаар хэсгийн аварга болсон. Гэвч хагас шигшээд Хятадын Венна Зуанд, хүрлийн төлөө Хятадын өөр нэг бөх Хуй Шинранд ялагдсанаар медальгүй хоцорсон юм.

Парисын “Их дуулга”-д 78 улсын оролцсоноос 21 орны жүдочид медаль хүртжээ. Багийн дүнгээр Япон 5 алт, 3 мөнгө, 6 хүрэл медальтай тэргүүлсэн бол зохион байгуулагч орон Франц 3 алт, 1 мөнгө, 5 хүрэл медаль авснаар удааллаа. Энэ удаагийн тэмцээнээс найман орон алтан медаль хүртсэн байна. Манай улсын хувьд нэг мөнгөн медаль авсан амжилтаараа 13 дугаарт жагсчээ.  

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ