Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Ихбаяр Бүгд Найрамдах Солонгос Улсын Пусан хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Кан Мү Гил тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч, албан уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр НИТХ-ын дарга Д.Ихбаяр Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын хооронд 1990 онд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин хөгжиж ирснийг онцоллоо. Тэрбээр хоёр улсын харилцааг бэхжүүлэхэд орон нутаг хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг тэмдэглээд, НИТХ болон Пусан хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн ач холбогдлыг дурдлаа.

