uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 10-р сар 21

Суурьшлын бүсэд баавгай үзэгдсэн 13 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ

ByambadorjByambadorj


лсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 13 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн дуудлага, мэдээллийг нутаг дэвсгэрийн байршлаар нь авч үзвэл нийслэлд нэг удаагийн хуурамч дуудлага бүртгэгджээ.

Харин орон нутагт Архангай-2, Увс аймаг-1, Булган-1, Хөвсгөл аймаг-4, Хэнтий аймаг-2, Төв аймаг-2, Сэлэнгэ-1 буюу нийт 7 аймгийн нутаг дэвсгэрт нийт 13 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

2026 оны 10 сарын 19-ний өдрийн 08:00 цагаас 2026 оны 10 сарын 20-ны өдрийн 08:00 цагийн хооронд Улсын хэмжээнд суурьшлын бүсэд айл өрхүүдийн ойролцоо орж ирсэн 4 баавгайг аюулгүй болгож агнасан байна.

Хоёр баавгайг үргээж, суурьшлын бүсээс гаргаж, аюулгүй болгосон, 5 дуудлага мэдээллийн дагуу орон нутгийн шуурхай баг эрэн хайх ажиллагаа явуулж байна.

УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН МЭДЭЭЛЭЛ

Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалттай гурван газар нутгийн 4 байршилд баавгай орж ирсэн тухай дуудлага мэдээлэл бүртгэгдсэн нь Хах Хэнтийн УТХГ, . Улаантайгын УТХГ, Хан хөхийн нурууны БЦГ-т байна. Аймаг сумдын шуурхай баг, Хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид хамтран ажиллаж байна.

Хүрэн баавгайн тоо толгойг зохицуулах арга хэмжээг орон нутгийн шуурхай багийн шийдвэрээр хэрэгжүүлэн, аюулгүй болгосон мэдээллийг нэгтгэсэн байдлаар дурдвал

  • Хэнтий аймаг: 10-ыг аюулгүй болгосон, /зөвшөөрлийн дагуу 9, аргагүй хамгаалалт 1 баавгайг аюулгүй болгосон мэдээлэл ирүүлсэн/

  • Сэлэнгэ аймаг: 8-ыг аюулгүй болгосон, /зөвшөөрлийн дагуу 7, аргагүй хамгаалалт 1 баавгайг аюулгүй болгосон мэдээлэл ирүүлсэн/

  • Хөвсгөл аймаг: 16-ыг аюулгүй болгосон (зөвшөөрлийн дагуу 13, аргагүй хамгаалалтаар 3 баавгайг аюулгүй болгосон мэдээлэл ирүүлсэн),

  • Дархан-Уул аймаг: 2-ыг аюулгүй болгосон,

  • Увс аймаг: 4-ыг аюулгүй болгосон,

  • Завхан аймаг: 3- аюулгүй болгосон,

  • Төв аймаг: 2-ийг аюулгүй болгосон,

  • Нийслэл: нэгийг аюулгүй болгосон,

  • Архангай аймаг: нэгийг аюулгүй болгосон,

  • Булган аймаг: нэгийг тус, тус аюулгүй болгож, хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэсэн байна.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ