Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Б.Баярсайхан Говь-Алтай аймагт ажиллах үеэрээ хүүхэд, гэр бүл, халамж, эрүүл мэнд, боловсрол, хөгжлийн салбарын нийгмийн ажилтнуудтай уулзлаа.
Уулзалтаар Монгол Улсын хүүхэд, гэр бүлийн өнөөгийн нөхцөл байдал, “Хүүхдийн төлөө за бол заавал хийе” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн талаар танилцуулж, салбарын хэмжээнд тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.
Энэ үеэр Говь-Алтай аймгийн нийгмийн ажилтнууд мэргэжлийн холбоогоо байгуулж, “Нэг мэргэжил-Нэг хүч” санаачлагыг дэмжин, Монгол Улсын хүүхэд, гэр бүлд хүрэх төрийн үйлчилгээг чанартай, шуурхай, хүртээмжтэй болгохын төлөө нэг чигт, нэг хүчээр хамтран ажиллахаа илэрхийлээд байна.
Нийгмийн ажилтнуудын зүгээс:
• Ижил үнэлэмжтэй цалин урамшуулал авах, цалин нэмэгдүүлэх,
• Ажиллах аюулгүй, таатай нөхцөлөөр хангуулах,
• Орон нутгийн түвшинд нийгмийн ажлын онцлогийг зөв ойлгож дэмжих,
• Дээрх таван салбарын нийгмийн ажилтнуудын хамтын ажиллагааны салбар дундын уялдааг бүрдүүлэх зэрэг асуудлыг хөндөн хэлэлцлээ.
Сэтгэгдэл
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!



