uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 11-р сар 02

Энхийг сахиулагчид эх орондоо иржээ

ByambadorjByambadorj


үгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж байгаа Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний XV ээлжийн мотобуудлагын батальоны сүүлийн цуврааны бүрэлдэхүүн эх орондоо ирлээ.

Даян дэлхийн энхийн үйлсэд бодит хувь нэмрээ оруулан нэг жилийн хугацаатайгаар үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгээд ирж буй цэнхэр дуулгатан-энхийг сахиулагчдыг Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга дэслэгч генерал С.Ганбямба, орлогч дарга хошууч генерал Б.Баатар нар болон бусад албаны хүмүүс угтаж, баяр хүргэсэн юм.

Угтан авах ажиллагааны үеэр ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал С.Ганбямба энхийг сахиулагчдадаа хандан НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэсэн өмнөх цэргийн багуудын ололт амжилтыг бататгаж, энхийг сахиулах ариун үүргээ амжилттай биелүүлэн, эх орон, Зэвсэгт хүчнийхээ нэр хүндийг өндөрт өргөж, “Монгол цэрэг-Дэлхийн цэрэг” хэмээх бахархалт алдрыг дурсгаж, Эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдал, гадаад бодлогын зорилтуудыг улс төр-дипломатын аргаар хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулаад ирсэнд талархал илэрхийлэв.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ

ойролцоогоор 1 цагийн өмнө
Шинэ мэдээлэл
Ахмад настнууд суурьтэтгэвэр авч эхэллээ

Ахмад настнууд суурьтэтгэвэр авч эхэллээ

ойролцоогоор 1 цагийн өмнө
Шинэ мэдээлэл
Энхийг сахиулагчид эх орондоо иржээ

Энхийг сахиулагчид эх орондоо иржээ