uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 2-р сар 16

ӨНӨӨДӨР: Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулна.

ByambadorjByambadorj


10:00 цагт: Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулна. 

11:00 цагт: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 1 сарын үзүүлэлтүүд танилцуулах хэвлэлийн хурал Үндэсний Статистикийн Хорооны хурлын танхимд болно.

12:00 цагт:  Иргэний нийгмийн байгууллагуудаас: Ард түмэн Оюутолгойг буцааж авахыг шаардаж байна сэдвээр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

13:00 цагт: Билгийн тооллын XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн Сар шинийн баярт зориулсан “Улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн нэг, хоёрын давааны барилдаан Монгол бөхийн өргөөнд болно.

14:30 цагт: “Сонсоод ихэд тонилгогч нэрт их хөлгөн судар” хийгээд “Сухавадийн орны зохиолыг өгүүлсэн үг: Ариун орны эрдмийг тодорхой өгүүлсэн билгийн толь оршвой” номын нээлт Үндэсний номын сангийн Ерөнхийлөгчийн нэрэмжит уншлагын танхимд болно.

-Төрийн албаны 2026 оны 1 дүгээр улирлын ерөнхий шалгалтын цахим бүртгэл энэ сарын 17-ныг хүртэл үргэлжилнэ.

-"Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдаа энэ сарын 17-ныг хүртэл “Их наяд” худалдааны төвд гарна.

 

Үзэсгэлэн:

-Уран бүтээлч С.Мөнгөнзулын “Торгоны зам” бие даасан үзэсгэлэн “Б Контемпорари” арт галерейд энэ сарын 28-ныг хүртэл гарна. 

-"Өнө мөнхийн молор эрдэнэ” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд гуравдугаар сарын 1-нийг хүртэл гарна. 

 

Хилийн чанадад: 

-Бүгд Найрамдах Итали Улсын Ром хотын Боргезе галерейд “Монголоос Барокко ертөнц рүү” үзэсгэлэн энэ сарын 22-ныг хүртэл гарна.

-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн энэ сарын 26-ныг хүртэл гарна. 

 

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ