uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 2-р сар 24

Монгол Улс, БНСУ-ын ГХЯ хоорондын Стратегийн уулзалт болов

ByambadorjByambadorj


Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин Бүгд Найрамдах Солонгос Улсад ажиллах үеэр тус улсын Гадаад хэргийн тэргүүн дэд сайд Паг Юн Жүтэй энэ сарын 23-нд Монгол, Солонгосын Гадаад харилцааны яам хоорондын Стратегийн уулзалт хийв.

Стратегийн уулзалтын үеэр талууд хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд дээд, өндөр түвшний харилцан айлчлал, улс төрийн яриа хэлэлцээний идэвхийг хадгалах нь чухал болохыг тэмдэглэж, харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг нотлов.

Талууд мөн хоёр улсын хамтын ажиллагааг бодит агуулгаар баяжуулах, худалдаа, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэд хоорондын зорчих нөхцөлийг сайжруулах чиглэлээр үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаар тогтоод, дараагийн стратегийн уулзалтыг энэ онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тохиров гэж ГХЯ-наас мэдээллээ.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ