uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 3-р сар 16

Төгрөгийн хадгаламж 4.4 их наяд төгрөгөөр нэмэгджээ

ByambadorjByambadorj


Төгрөгийн хадгаламж энэ оны хоёрдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 26.6 их наяд төгрөг болжээ.

 

Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 19.9 хувь буюу 4.4 их наяд, өмнөх сарынхаас 2.4 хувь буюу 615.2 тэрбум төгрөгөөр нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

 

Төгрөгийн хадгаламжийн 82.8 хувь буюу 22 их наяд төгрөг нь иргэдийн, 17.2 хувь буюу 4.6 их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна.

Харин валютын хадгаламж 5.3 их наяд төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 11.8 хувь буюу 561.9 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, өмнөх сарынхаас 5.2 хувь буюу 291.9 тэрбум төгрөгөөр багассан ажээ. 

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ