uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 3-р сар 17

ӨНӨӨДӨР: “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний явц, гарц, шийдэл хэлэлцүүлэг болно

ByambadorjByambadorj


09:00 цагт: “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний явц, гарц, шийдэл хэлэлцүүлэг ШУА-ийн Их чуулган танхимд болно.

 

11:00 цагт: “БНХАУ-ын хөрөнгө оруулагчдад зориулсан хуулийн өдөрлөг” Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд болно. 

11:30 цагт: Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүн Б.Баяраа МҮЭХ-ны одоогийн удирдлагууд гишүүд, хөдөлмөрчдийн нэр барьж, Үндсэн хууль зөрчин, хүний эрхийг хамгаалах үүргээ умартаж, нийтийн баялгийг хувийн ашиг сонирхолд ашиглаж байгаа талаар “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлнэ.

 

12:00 цагтДэлхийн цэргийн агуу жанжин, Их эзэн богд Чингис хааны зарлиг сургаалыг эрхэмлэн дээдлэгч ТББ-уудын төлөөлөл Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

14:00 цагт: Монголын нийгмийн ажилтны өдрийг тохиолдуулан “Хүртээмжтэй нийгмийн төлөө” үйл ажиллагаа “Галлериа Улаанбаатар”-ын Гранд танхимд болно. 

 

-“Улаанбаатар-Хөрөнгө оруулалт” 7 хоногийн үйл ажиллагааг энэ сарын 20-ныг хүртэл зохион байгуулна. 

 

-"Хаан" галерей 2026-2027 оны үзэсгэлэнгийн сонгон шалгаруулалтын материалыг энэ сарын 30-ныг хүртэл хүлээн авна. 

 

 

Үзэсгэлэн:

-Уран бүтээлч Д.Анхбаярын “Салхин мөр” уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 23-ныг хүртэл Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарна.

 

-Уран бүтээлч Б.Хүрэлбаатарын “Нар цэцэг” үзэсгэлэн энэ сарын 29-нийг хүртэл  “Б контемпорари арт галерей”-д гарна.

 

 

Хилийн чанадад: 

-Испанийн Барселона хотноо инженерингийн чухал материалуудын асуудлаарх ICKEM 2026MatDes 2026 олон улсын бага хурал болж байна.

-Европын Аваргуудын лигийн тэмцээний шөвгийн 16-гийн хариу тоглолт болно.

-Италийн Турин хотын Дорно дахины урлагийн музейд “Занабазар: Тал нутгийн мэлмий” сэдэвт үзэсгэлэнг дөрөвдүгээр сарын 7-ныг хүртэл олон нийтэд толилуулна.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ