uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 3-р сар 17

Дональд Трамп: Ираны эсрэг явуулж буй цэргийн ажиллагаа энэ долоо хоногт дуусахгүй

ByambadorjByambadorj


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гуравдугаар сарын 16-ны үдээс хойш Цагаан ордонд мэдэгдэхдээ Ираны эсрэг явуулж буй цэргийн ажиллагаа энэ долоо хоногт дуусахгүй гэсэн байр суурь илэрхийллээ. Тэрээр хэвлэлийн асуултад хариулахдаа уг ажиллагаа “тийм ч хурдан биш, гэхдээ удахгүй” дуусна хэмээн тодотгож, мөргөлдөөн богино хугацаанд төгсөнө гэсэн хүлээлттэй байгаагаа хэлсэн байна.

Мөн Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх хөлөг онгоцны аюулгүй байдлыг хангах хамгаалалтын ажиллагаанд оролцох улсуудын талаар “тун удахгүй” мэдэгдэл хийнэ гэдгээ дурджээ. Өмнө нь тэрээр Европ дахь холбоотнууд энэ чиглэлд идэвхтэй оролцохгүй байгаад шүүмжлэлтэй хандаж байсан юм.

Ерөнхийлөгч өмнө нь Ираны эсрэг ажиллагаа дөрвөн долоо хоног буюу түүнээс урт хугацаанд үргэлжилж болзошгүйг мэдэгдэж байсан бол АНУ-ын Батлан хамгаалахын сайд Питер Брайан Хегсет ажиллагааны тодорхой хугацааг хэлэхээс татгалзсан байна.

Үүний зэрэгцээ АНУ-ын Төв командлал-ын мэдээлснээр, АНУ болон Израиль Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа эхлүүлснээс хойш Ойрхи Дорнодын долоон улсад АНУ-ын 200 гаруй цэрэг шархаджээ. Тодруулбал, БахрейнИракИзраильЙорданКувейтСаудын АрабАрабын Нэгдсэн Эмират улсад байрлаж байсан цэргүүд гэмтсэн бөгөөд ихэнх тохиолдол мөргөлдөөний эхний шатанд бүртгэгджээ.

Хэвлэлийн төлөөлөгч Тим Хокинсын мэдээлснээр сүүлийн өдрүүдэд шархадсан цэргүүдийн дийлэнхэд тархины гэмтлийн шинж тэмдэг илэрчээ. Мөн хүнд шархадсан цэргийн тоо 10 хүрсэн байна.

Үүнээс гадна “Wall Street Journal” сонин АНУ-ын албаны эх сурвалжийг эш татан мэдээлэхдээ Ираны эсрэг ажиллагааны үеэр АНУ-ын 13 цэрэг амь үрэгдсэн байж болзошгүйг дурдсан байна.

Ийнхүү Ираны эсрэг цэргийн ажиллагаа үргэлжилж, хугацаа нь тодорхойгүй хэвээр байгаа төдийгүй АНУ-ын цэргийн хохирол нэмэгдэж буй нь бүс нутгийн нөхцөл байдал цаашид ч тогтворгүй байх эрсдэлийг харуулж байна.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ