08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.
09:00 цагт: УИХ-ын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсгүүдийн хуралдаан Төрийн ордонд болно.
09:00 цагт: УИХ-ын байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно.
10:00 цагт: “Электроникийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлага” эрдэм шинжилгээний хурал ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн хурлын танхимд болно.
14:00 цагт: УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан Төрийн ордонд болно.
15:00 цагт: Монгол Улсын Ардын багш, Төрийн шагналт, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Ш.Чоймаагийн “Бүтээлийн чуулган” таван боть номын нээлт МУИС-ийн Эрдмийн танхимд болно.
15:00 цагт: МУСГЗ, соён гэгээрүүлэгч, урлаг судлаач, яруу найрагч Ж.Бадраагийн мэндэлсний 100 жилийн ойн үйл ажиллагаанд зориулсан үзэсгэлэнгийн нээлт Монголын театрын музейд болно.
-“Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчний 105 жилийн ойг тохиолдуулан Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабаас “Нээлттэй хаалганы өдөрлөг” үйл ажиллагааг энэ сарын 19-нийг хүртэл жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар болон “Эрүүл Монгол Хүн” үндэсний хөдөлгөөнөөс санаачилсан “Монгол эр хүн” үндэсний аян энэ сарын 31-нийг хүртэл улс орон даяар зохион байгуулна.
-“Улаанбаатар-Хөрөнгө оруулалт” 7 хоногийн үйл ажиллагааг энэ сарын 20-ныг хүртэл зохион байгуулна.
-"Хаан" галерей 2026-2027 оны үзэсгэлэнгийн сонгон шалгаруулалтын материалыг энэ сарын 30-ныг хүртэл хүлээн авна.
Үзэсгэлэн:
-Уран бүтээлч Д.Анхбаярын “Салхин мөр” уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 23-ныг хүртэл Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарна.
-Уран бүтээлч Ө.Гандуламын бие даасан “Нуугдсан цэцэгс” уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 23-ныг хүртэл “Хаан” галерейд гарна.
-Уран бүтээлч Б.Хүрэлбаатарын “Нар цэцэг” үзэсгэлэн энэ сарын 29-нийг хүртэл “Б контемпорари арт галерей”-д гарна.
Хилийн чанадад:
-Испанийн Барселона хотноо инженерингийн чухал материалуудын асуудлаарх ICKEM 2026, MatDes 2026 олон улсын бага хурал болж байна.
-Европын Аваргуудын лигийн тэмцээний шөвгийн 16-гийн хариу тоглолт болно.
-Италийн Турин хотын Дорно дахины урлагийн музейд “Занабазар: Тал нутгийн мэлмий” сэдэвт үзэсгэлэнг дөрөвдүгээр сарын 7-ныг хүртэл олон нийтэд толилуулна.
Орон нутаг:
Завхан: “Амьдралынхаа төлөө аавууд” хэлэлцүүлэг болно
Сэтгэгдэл
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!



