uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 3-р сар 19

ӨНӨӨДӨР: Дэлхийн усны өдрийг тохиолдуулан “Ус ба тэгш эрх” сэдвийн хүрээнд уулзалт, хэлэлцүүлэг “Новотел” зочид буудлын хурлын танхимд болно.

ByambadorjByambadorj


08:30 цагт: “Сүрьеэгээр өвчилсөн иргэдийн бодлого боловсруулагчдад дайх үг” уулзалт “Чингис хаан” үндэсний музейн кофе шопт болно. 

09:00 цагт: Дэлхийн усны өдрийг тохиолдуулан “Ус ба тэгш эрх” сэдвийн хүрээнд уулзалт, хэлэлцүүлэг “Новотел” зочид буудлын хурлын танхимд болно. 

10:00 цагт: Монгол хүн сансарт ниссэн болон Монгол, Зөвлөлтийн  сансрын  хамтарсан нислэгийн 45 жилийн ойд зориулсан “Сансрын юм ярья” хүндэтгэлийн уулзалт, ярилцлага “Чингис хаан үндэсний музейн их танхимд болно. 

10:00 цагт:  “Монгол-Казахстаны бизнес уулзалт” МҮХАҮТ-ын их танхимд болно.

10:00 цагт: Эрчим хүчний салбарын ажилтнууд МҮЭ-ийн холбооны хурлын танхимд мэдээлэл хийнэ.

10:00 цагт:  “Мэдээлэл, харилцаа холбооны салбарын үйлдвэрлэлийг хөгжүүлэх төсөл”-ийн нээлтийн хурал Мэдээлэл технологийн үндэсний паркт болно.

10:00 цагт: Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцуулах олон нийтийн хэлэлцүүлэг ХЗДХЯ-ны хурлын танхимд болно. 

11:00 цагт: Ардчилсан намын “4:11 мэдээллийн цаг” хэвлэлийн хурал Төрийн ордонд болно.

14:00 цагт: “Нэг ертөнц” монгол уран бичлэгийн үзэсгэлэн, яруу найргийн уншлага Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” арт галерейд болно.

-“Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчний 105 жилийн ойг тохиолдуулан Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабаас “Нээлттэй хаалганы өдөрлөг” үйл ажиллагааг энэ сарын 19-нийг хүртэл Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна. 

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар болон “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөнөөс санаачилсан “Монгол эр хүн” үндэсний аян энэ сарын 31-нийг хүртэл улс орон даяар зохион байгуулна.

-“Улаанбаатар-Хөрөнгө оруулалт” 7 хоногийг энэ сарын 20-ныг хүртэл зохион байгуулна. 

-"Хаан" галерей 2026-2027 оны үзэсгэлэнгийн сонгон шалгаруулалтын материалыг энэ сарын 30-ныг хүртэл хүлээн авна. 

Үзэсгэлэн:

-Уран бүтээлч Д.Анхбаярын “Салхин мөр” уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 23-ныг хүртэл Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарна.

-Уран бүтээлч Ө.Гандуламын бие даасан “Нуугдсан цэцэгс” уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 23-ныг хүртэл “Хаан” галерейд гарна. 

-Уран бүтээлч Б.Хүрэлбаатарын “Нар цэцэг” үзэсгэлэн энэ сарын 29-нийг хүртэл  “Б контемпорари арт галерей”-д гарна.

Хилийн чанадад: 

-Италийн Турин хотын Дорно дахины урлагийн музейд “Занабазар: Тал нутгийн мэлмий” сэдэвт үзэсгэлэнг дөрөвдүгээр сарын 7-ныг хүртэл олон нийтэд толилуулна.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ