Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар, Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбишийг хүлээн авч уулзжээ.
ХЗДХЯ-ны мэдээлснээр, уулзалтаар талууд 2026 онд хууль зүйн салбар дахь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилт, холбогдох үйл ажиллагааны явц, цаашид авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар санал солилцож, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хамтран ажиллахаар боллоо.
Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль болон Жендэрийн эрх тэгш байдлыг хангах стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх, холбогдох хууль тогтоомжуудад нэмэлт, өөрчлөлт оруулахад манлайлан ажиллахыг хүсэв. Мөн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан эрэгтэй, эмэгтэй хүний тэгш эрхийг хангах “тусгай арга хэмжээ”-г хэрэгжүүлэх ажлын хэсгийн явцын талаар санал солилцож, цаашид анхаарах асуудлуудад анхаарал хандуулж, хамтран ажиллахаа илэрхийллээ.
Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрхэн салбарын онцлогт нийцүүлж, хэрэгжилтийг хангах вэ гэдэгт анхаарал хандуулан ажиллаж байна. Жендэрт суурилсан хүчирхийллийг бууруулах эрх зүйн орчныг бүрдүүлэхэд цаашид тогтмол анхаарч ажиллана гэдгийг онцлов.
Сэтгэгдэл
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!



