08:30 цагт: “Дэлхийн соёлын солилцооны ирээдүй ба K-Culture” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал “Чингис хаан” үндэсний музейд болно.
09:00 цагт: МУСГЗ, соён гэгээрүүлэгч, урлаг судлаач, яруу найрагч Ж.Бадраагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал МУИС-ийн Эрдмийн өргөөнд болно.
11:30 цагт: “Суралцахад ээлтэй, хүртээмжтэй сургууль” төслийн нээлт Блю Скай зочид буудлын “Jade” танхимд болно.
11:30 цагт: Орхон аймагт катодын цэвэр зэс үйлдвэрлэдэг “Зэс эрдэнийн хувь” компанийн одоогийн нөхцөл байдал, хулгай луйврыг илчилж, хувьцаа эзэмшигчид “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
15:00 цагт: Монгол зургийн орчин үеийн шилдэг уран бүтээлчдийн бүтээлээс бүрдэх “Best of mongol zurag” үзэсгэлэнгийн нээлт МУЭ-ийн Арт галерейд болно.
14:00 цагт: “Боловсролын инновац” симпозиум СЭЗИС-ийн байранд болно.
19:00 цагт: Ардын жүжигчин, Төрийн шагналт, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн 110 жилийн ойд зориулсан "Ц.Сэвжид-110 жил" хүндэтгэлийн тоглолт Үндэсний урлагийн их театрын тайзнаа толилуулна.
-“Улаанбаатар-Хөрөнгө оруулалт” 7 хоногийг энэ сарын 20-ныг хүртэл зохион байгуулна.
-"Хаан" галерей 2026-2027 оны үзэсгэлэнгийн сонгон шалгаруулалтын материалыг энэ сарын 30-ныг хүртэл хүлээн авна.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар болон “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөнөөс санаачилсан “Монгол эр хүн” үндэсний аян энэ сарын 31-нийг хүртэл улс орон даяар зохион байгуулна.
Үзэсгэлэн:
-Уран бүтээлч Д.Анхбаярын “Салхин мөр” уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 23-ныг хүртэл Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарна.
-Уран бүтээлч Ө.Гандуламын бие даасан “Нуугдсан цэцэгс” уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 23-ныг хүртэл “Хаан” галерейд гарна.
-Уран бүтээлч Б.Хүрэлбаатарын “Нар цэцэг” үзэсгэлэн энэ сарын 29-нийг хүртэл “Б контемпорари арт галерей”-д гарна.
Хилийн чанадад:
-АНУ-ын Лэйк-Плейсид хотод Олон улсын цанын холбооны ивээл дор болдог Дэлхийн цомын FIS Cross-Country тэмцээний финал болно.
-Польшийн Торун хотноо Битүү цэнгэлдэх хүрээлэнд явагддаг хөнгөн атлетикийн ДАШТ болно.
-Швейцар улсын Фрибур хотноо болох Фрибурын олон улсын кино наадам болно. Тус наадмын “Long Films” уралдаант хэсэгт найруулагч Ж.Сэнгэдоржийн “The Muralist” уран сайхны кино, найруулагч Б.Гарамхандын “Алдагдсан өдрүүд” уран сайхны кино үзэгчдэд энэ сарын 29-нийг хүртэл хүрнэ.
-Италийн Турин хотын Дорно дахины урлагийн музейд “Занабазар: Тал нутгийн мэлмий” сэдэвт үзэсгэлэнг дөрөвдүгээр сарын 7-ныг хүртэл олон нийтэд толилуулна.
Сэтгэгдэл
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!



