uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 3-р сар 26

ӨНӨӨДӨР: “Өсвөр насны хүнд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тогтолцоо" сэдэвт хэлэлцүүлэг Хуульчдын ордны “Фемида” танхимд болно.

ByambadorjByambadorj


08:30 цагт: Тусгай хамгаалалттай газар нутгийн замын зураг боловсруулах ажлын уулзалт Галлериа Улаанбаатарын “Sky Ballroom” танхимд болно. 

09:00 цагт: “Өсвөр насны хүнд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тогтолцоо" сэдэвт хэлэлцүүлэг Хуульчдын ордны “Фемида” танхимд болно. 

09:00 цагт: “Гаалийн байгууллагын удирдах ажилтны сургалт зөвлөгөөн-2026” Гаалийн ерөнхий газрын хурлын танхимд болно.

09:00 цагт: Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг “Чингис хаан” үндэсний музейн хурлын танхимд болно.

10:00 цагт: УИХ-ын ээлжит чуулган Төрийн ордонд болно.

10:00 цагт: Монгол Улсын заан, бөхийн чөлөөт барилдааны мастеруудын дэлхийн аварга, ОХУ-ын Тува улсын гавьяат дасгалжуулагч, ОУХМ Д.Бумбаярын нэрэмжит чөлөөт бөхийн мастеруудын улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн Спортын төв ордонд болно.

11:00 цагт: “Сүрэнгийн Соронзонболд” эрдэм шинжилгээний хурал Төв номын сангийн хурлын танхимд болно. 

16:00 цагт: Улс орон даяар  дуут дохио дуугарна. 

18:10 цагт: Монголын сагсан бөмбөгийн холбооны Үндэсний дээд лигийн PLAY-IN тоглолт  “M Bank Arena” ордонд болно. 

-"Хаан" галерей 2026-2027 оны үзэсгэлэнгийн сонгон шалгаруулалтын материалыг энэ сарын 30-ныг хүртэл хүлээн авна. 

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар болон “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөнөөс санаачилсан “Монгол эр хүн” үндэсний аян энэ сарын 31-нийг хүртэл улс орон даяар үргэлжилнэ.

 

Үзэсгэлэн:

-Уран бүтээлч Б.Хүрэлбаатарын “Нар цэцэг” үзэсгэлэн энэ сарын 29-нийг хүртэл  “Б контемпорари арт галерей”-д гарна.

-“Best of mongol zurag” үзэсгэлэн энэ сарын 31-нийг хүртэл МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд гарна.

-“Р.Чойном-90 жил” үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 7-ныг хүртэл Монголын Үндэсний музейд гарна.

 

Хилийн чанадад: 

-ДЭМБ-ын Цар тахлын тухай хэлэлцээрийн асуудал хариуцсан Засгийн газар хоорондын ажлын хэсгийн VI хурал энэ сарын 28-ныг хүртэл болно.

-Бразилын Кампо Гранде хотноо зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах тухай конвенцын талуудын 15 дугаар бага хурал энэ сарын 29-нийг хүртэл болно.

-Швейцар улсын Фрибург хотноо болох Фрибургийн олон улсын кино наадам энэ сарын 29-нийг хүртэл үргэлжилнэ. Тус наадмын “Long Films” уралдаант хэсэгт найруулагч Ж.Сэнгэдоржийн “The Muralist” уран сайхны кино шалгарч үзэгчдэд хүрнэ.

-Италийн Турин хотын Дорно дахины урлагийн музейд “Занабазар: Тал нутгийн мэлмий” сэдэвт үзэсгэлэнг дөрөвдүгээр сарын 7-ныг хүртэл олон нийтэд толилуулна.

-ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна. 

 

 Орон нутагт:

Сэлэнгэ: "Бид Сэлэнгийн үр сад" хүүхдийн урлагийн их наадмын шалгаруулалт болж байна.
Өвөрхангай: Самбо бөхийн өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн болно.

-Майдар эргэх ёслол хаврын дунд сарын шинийн 8-ны билэгт сайн өдөр Эрдэнэ-Зуу хийдэд болно.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ