uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 3-р сар 27

“Монгол хүн-Баялгийнхаа эзэн" Зөвлөлдөх санал асуулгын нэгдүгээр үе шат өнөөдрөөс орон даяар эхэллээ

ByambadorjByambadorj


Засгийн газраас зохион байгуулж буй Үндэсний баялгийн сангийн талаарх “Монгол хүн-Баялгийнхаа эзэн" Зөвлөлдөх санал асуулгын нэгдүгээр үе шат орон даяар өнөөдрөөс эхэллээ.

Санал асуулгад нийт 1570 иргэн хамрагдахаас 740 нь нийслэлийн, 830 нь орон нутгийн иргэн юм. Үндэсний статистикийн хорооноос олон улсын жишигт нийцүүлэн судалгааны түүврийн арга зүйг боловсруулаад байна.

Бэлтгэл ажлын хүрээнд эрдэмтэн, судлаач, бодлого боловсруулагчид оролцсон "Баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдэвт эрдэм шинжилгээний хурал энэ сарын 17-нд болсон. Уул уурхайн салбарын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлгийг энэ сарын 26-нд, банк, санхүүгийн салбар болон залуу эрдэмтэн, судлаачдын оролцоотой хэлэлцүүлгийг 27-нд зохион байгуулж, Үндэсний баялгийн сангийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, сайжруулах боломж, шийдлийн талаар санал солилцох юм. 

Зөвлөлдөх санал асуулгын нэгдүгээр үе шат дөрөвдүгээр сарын 3-ныг хүртэл үргэлжилнэ. Дараагийн үе шатыг Улаанбаатар хотод Төрийн ордны Их танхимд  дөрөвдүгээр сарын 11-12-ндзохион байгуулах юм.

Засгийн газрын 2026 оны 48 дугаар тогтоолоор газрын хэвлийн баялгийн өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх, уг сангийн орлогыг нэмэгдүүлэх, хөрөнгийг арвижуулах, зүй зохистой зарцуулах асуудлыг шийдвэрлэх арга замын талаар иргэдтэй зөвлөлдөх, зөвшилцлийг хангах зорилгоор Зөвлөлдөх санал асуулга явуулахаар шийдвэрлэсэн.

Зөвлөлдөх санал асуулгыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах зорилгоор Зөвлөлдөх зөвлөлийн Ажлын алба, дэд ажын хэсгийг байгуулж, бэлтгэл ажлыг хангасан байна.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ