uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 3-р сар 31

ӨНӨӨДӨР: Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болж байна

ByambadorjByambadorj


-Засгийн газраас зохион байгуулж буй Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх, хуваарилалтыг шударга болгох, зөв зохистой зарцуулах, цэгцлэх зорилго бүхий “Монгол хүн-Баялгийнхаа эзэн” Зөвлөлдөх санал асуулгын нэгдүгээр шатны санал асуулгын нэгдүгээр үе шатыг дөрөвдүгээр сарын 3-ныг хүртэл Үндэсний статистикийн хороотой хамтран орон даяар зохион байгуулж байна. 

09:00 цагт: “Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн” Галлерей Улаанбаатарт болно.

09:00 цагт: Монгол-Узбекистаны бизнес уулзалт МҮХАҮТ-д болно.

10:00 цагт: Иргэний нийгэм Монголын ногоон болон цахим шилжилтийг түүчээлэх нь-Хос шилжилт”  төслийн нээлт “Блью скай” зочид буудлын “Кристал” танхимд болно. 

14:00 цагт: Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Эрүүгийн хуульд /13,14 заалтөөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг Төрийн ордны “Чингис хаан” танхимд зохион байгуулна.

 

-"Улаанбаатар-2026" Боксын Ази тивийн АШТ дөрөвдүгээр сарын 10-нийг хүртэл "Аса Арена"-д болно.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар болон “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөнөөс санаачилсан “Монгол эр хүн” үндэсний аян энэ сарын 31-нийг хүртэл улс орон даяар үргэлжилнэ.

 

Үзэсгэлэн:

-МУЭ-ийн шагналт зураач О.Энхтайваны “Би үгүй” үзэсгэлэн энэ сарын 31-нийг хүртэл Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарна.  

-“Best of mongol zurag” үзэсгэлэн энэ сарын 31-нийг хүртэл МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд гарна.

-“Р.Чойном-90 жил” үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 7-ныг хүртэл Монголын Үндэсний музейд гарна.

 

Хилийн чанадад: 

-Тогтвортой хөгжлийн асуудлаарх НҮБ-ын гишүүн Арабын орнуудын чуулга уулзалт /UN ESCWA/ болно. 

-Италийн Турин хотын Дорно дахины урлагийн музейд “Занабазар: Тал нутгийн мэлмий” сэдэвт үзэсгэлэнг дөрөвдүгээр сарын 7-ныг хүртэл олон нийтэд толилуулна.

-Киприйн Пежейа хотноо дэлхийн аваргатай өрсөлдөх шатарчныг тодруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 16-нийг хүртэл болно. 

-ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна. 

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ

ойролцоогоор 17 цагийн өмнө
Шинэ мэдээлэл
Суррон, скүүтер, мопедтой холбоотой осол гэмтэл 6 дахин өсчээ

Суррон, скүүтер, мопедтой холбоотой осол гэмтэл 6 дахин өсчээ

ойролцоогоор 20 цагийн өмнө
Шинэ мэдээлэл
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...

УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...