uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 4-р сар 01

ӨНӨӨДӨР: Ойн тухай хуулийн төслийн олон нийтийн цуврал хэлэлцүүлэг Төрийн ордны Их Эзэн Чингис хаан танхимд болно.

ByambadorjByambadorj


-Засгийн газраас зохион байгуулж буй Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх, хуваарилалтыг шударга болгох, зөв зохистой зарцуулах, цэгцлэх зорилго бүхий “Монгол хүн-Баялгийнхаа эзэн” Зөвлөлдөх санал асуулгыг дөрөвдүгээр сарын 3-ныг хүртэл Үндэсний статистикийн хороотой хамтран орон даяар зохион байгуулж байна. 

08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.

10:00 цагт: Ойн тухай хуулийн төслийн олон нийтийн цуврал хэлэлцүүлэг Төрийн ордны Их Эзэн Чингис хаан танхимд болно. 

11:00 цагт: Ажаа гэгээн “Алтан бумбын алдуурал” номын нээлт Зүүнхүрээ Дашчойлин хийдийн Майдарын дуганд болно.

19:10 цагт: Монголын сагсан бөмбөгийн холбооны Үндэсний дээд лигийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно. 

-“Хаврын баяр”-ын цуврал үйл ажиллагаа Д.Сүхбаатарын талбайд эхэлнэ.

-"Улаанбаатар-2026" Боксын Ази тивийн АШТ энэ сарын 10-нийг хүртэл "Аса Арена"-д болно.

 

Үзэсгэлэн:

-Уран бүтээлч Б.Хүрэлбаатарын “Нар цэцэг” үзэсгэлэн энэ сарын 5-ыг хүртэл “Бий контемпорари” арт галерейд гарна. 

-“Р.Чойном-90 жил” үзэсгэлэн энэ  сарын 7-ныг хүртэл Монголын Үндэсний музейд гарна.

 

Хилийн чанадад: 

-Бүгд Найрамдах Сингапур Улсад FIBA 3x3 Asia Cup тэмцээн эхэлнэ.

-Италийн Турин хотын Дорно дахины урлагийн музейд “Занабазар: Тал нутгийн мэлмий” сэдэвт үзэсгэлэнг энэ сарын 7-ныг хүртэл олон нийтэд толилуулна.

-Киприйн Пежейа хотноо дэлхийн аваргатай өрсөлдөх шатарчныг тодруулах тэмцээн энэ сарын 16-нийг хүртэл болно. 

-ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна. 

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ

ойролцоогоор 16 цагийн өмнө
Шинэ мэдээлэл
Суррон, скүүтер, мопедтой холбоотой осол гэмтэл 6 дахин өсчээ

Суррон, скүүтер, мопедтой холбоотой осол гэмтэл 6 дахин өсчээ

ойролцоогоор 18 цагийн өмнө
Шинэ мэдээлэл
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...

УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...