uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 4-р сар 02

ӨНӨӨДӨР: "Улаанбаатар-2026" боксын Ази тивийн АШТ "Аса Арена"-д болно.

ByambadorjByambadorj


-Засгийн газраас зохион байгуулж буй Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх, хуваарилалтыг шударга болгох, зөв зохистой зарцуулах, цэгцлэх зорилго бүхий “Монгол хүн-Баялгийнхаа эзэн” Зөвлөлдөх санал асуулгыг дөрөвдүгээр сарын 3-ныг хүртэл Үндэсний статистикийн хороотой хамтран орон даяар зохион байгуулж байна. 

12:00 цагт: "Улаанбаатар-2026" боксын Ази тивийн АШТ "Аса Арена"-д болно.

13:00 цагт: МУЭ-ийн гишүүн, СТА зураач Н.Ринчин-Очирын “Тэнгэрийн хэл” үзэсгэлэнгийн нээлт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болно. 

14:00 цагт: “Их Монгол улсын харьяат хүмүүс: Нэр, хоч” лекц “Чингис хаан” үндэсний музейн хурлын их танхимд болно.

14:30 цагт: “Монголын түүхч нар монголын түүхийг хэрхэн бичиж ирсэн нь: XX зууны эхний хагасын түүх бичлэг ба шинжлэх ухаан” цуврал семинар МУИС-ийн II байранд болно. 

16:00 цагт: “Хийморь”олон нийтийн үзэсгэлэнгийн нээлт МУЭ-ийн арт галерейд болно. 

 

-“Хаврын баяр”-ын цуврал үйл ажиллагаа Д.Сүхбаатарын талбайд болж байна.

Үзэсгэлэн:

-Уран бүтээлч Б.Хүрэлбаатарын “Нар цэцэг” үзэсгэлэн энэ сарын 5-ыг хүртэл “Бий контемпорари” арт галерейд гарна. 

-“Р.Чойном-90 жил” үзэсгэлэн энэ  сарын 7-ныг хүртэл Монголын Үндэсний музейд гарна.

 

Хилийн чанадад: 

-Олон улсын засмал замын дугуйн “Tour of Thailand 2026” тэмцээнд Монгол Улсын үндэсний шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Б.Марал-Эрдэнэ оролцож байна.

-Италийн Турин хотын Дорно дахины урлагийн музейд “Занабазар: Тал нутгийн мэлмий” сэдэвт үзэсгэлэнг энэ сарын 7-ныг хүртэл олон нийтэд толилуулна.

-Киприйн Пежейа хотноо дэлхийн аваргатай өрсөлдөх шатарчныг тодруулах тэмцээн энэ сарын 16-нийг хүртэл болно. 

-ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна. 

 

 

 

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ

ойролцоогоор 16 цагийн өмнө
Шинэ мэдээлэл
Суррон, скүүтер, мопедтой холбоотой осол гэмтэл 6 дахин өсчээ

Суррон, скүүтер, мопедтой холбоотой осол гэмтэл 6 дахин өсчээ

ойролцоогоор 18 цагийн өмнө
Шинэ мэдээлэл
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...

УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...