uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 4-р сар 07

“Инээмтгий хүн” визуал драмын жүжиг дахин үзэгчдийн хүртээл болно

ByambadorjByambadorj


Францын алдарт зохиолч В.Хюгогийн “Инээмтгий хүн” романаас сэдэвлэсэн визуал драмын жүжиг маргаашаас эхлэн дахин үзэгчдийн хүртээл болно.

Тус жүжгийн үйл явдал XVII-XVIII зууны зааг үеийн Англид өрнөх бөгөөд Лорд Линней Кленчарлийн эмгэнэлт хувь тавилан, хайр дурлалын гунигт түүхийг өгүүлдэг. Бага насандаа гэмт этгээдүүдийн гарт орж зэрэмдэглэгдсэн тэрбээр Гуинплен нэртэй хэрмэл жүжигчин болж өсдөг. Харин түүний амийг аварч, хамт өссөн сохор бүсгүй Дея хоёрын ариун хайр сэтгэл уг бүтээлийн гол утга санааг илэрхийлнэ. Үзэшгүй муухай төрхтэй Гуинплен, гоо үзэсгэлэнтэй ч хараагүй Дея хоёр бие биедээ төгс тохирсон хос болж, хүний дотоод гоо сайхны үнэ цэнийг харуулдаг. Хожим нь Гуинплен ховор аз завшаанаар өөрийн Лорд байр сууринд хүрэх боловч энэ нь түүнд сайн юм авчирахгүй аж.

Жүжгийн ерөнхий продюсераар О.Итгэл /СТА/, ерөнхий найруулагчаар Б.Даваасүрэн /СТА/ ажилласан байна. Дүрүүдэд:

  • Гуинплен Б.Билгүүн /СТА/
  • Дея М.Ганди
  • Урсус Ц.Төмөрхуяг /МУГЖ/
  • Хомо З.Булган /СТА/
  • Жозианна Э.Буд-Эрдэнэ /СТА/
  • Баркильфедро О.Итгэл /СТА/, М.Лхагва /СТА/ нар тогложээ.

Энэхүү жүжиг сонгодог зохиолын гүн утга, хүний сэтгэлийн гоо сайхныг харуулахыг зорьжээ. 

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ

ойролцоогоор 14 цагийн өмнө
Шинэ мэдээлэл
Суррон, скүүтер, мопедтой холбоотой осол гэмтэл 6 дахин өсчээ

Суррон, скүүтер, мопедтой холбоотой осол гэмтэл 6 дахин өсчээ

ойролцоогоор 17 цагийн өмнө
Шинэ мэдээлэл
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...

УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...