АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ормузын хоолойг бүслэн хаахаар төлөвлөж байгаа тухай мэдээлэл цацагдсаны дараа дэлхийн зах зээл дээр хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрч өсжээ.
Лондоны металлын биржийн арилжааны явцад хөнгөн цагааны гурван сарын хугацаанд нийлүүлэх гэрээний үнэ нэг тонн нь 3578 ам.долларт хүрч, 2022 оны гуравдугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлтэд хүрсэн байна.
АНУ, Израилын цэргүүд Иранд цохилт өгөхөөс өмнө Персийн булангийн бүс нутаг дэлхийн хөнгөн цагааны нийлүүлэлтийн 9 хувийг бүрдүүлдэг байв. Одоогийн байдлаар Emirates Global Aluminium (EGA) компанийн үйлдвэр зэрэг хэд хэдэн хайлуулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаа тасалдаад байна. Энэ сарын эхээр EGA компани мэдэгдэхдээ, Аль-Тавила дахь хайлуулах үйлдвэрийнхээ үйлдвэрлэлийг бүрэн сэргээхэд бүтэн жилийн хугацаа шаардагдаж магадгүй гэжээ. Тус үйлдвэрт 2025 онд 1.6 сая тонн хөнгөн цагаан үйлдвэрлэжээ.
Сэтгэгдэл
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!



