08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.
08:30 цагт: “Хүмүүнлэг элч 99” үйл ажиллагаа Төрийн ордны Их засаг танхимд болно.
09:00 цагт: "COP17" бага хурлын хүрээнд салбарын иргэний нийгмийн байгууллагуудын зөвлөлдөх уулзалт ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд болно.
09:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно.
09:00 цагт: “Согтууруулах ундааны хяналтын бодлогын хэрэгжилтийн өнөөгийн байдал, хэрэгжүүлэх арга хэмжээ” хэлэлцүүлэг Галлериа Улаанбаатарт болно.
10:00 цагт: Түүхийн багш нарын анхдугаар зөвлөгөөн Төрийн ордны Их танхимд болно.
11:00 цагт: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний улирлын үзүүлэлтүүд танилцуулах хэвлэлийн хурал Үндэсний статистикийн хорооны хурлын танхимд болно.
11:30 цагт: Монголын Хүний Төлөө намаас: Ээлжит бус их хурлын тов зарлах болон Улсын Дээд шүүхийг Захиргааны шүүхэд өгөх тухай Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
11:40 цагт: Монгол сурагч оюутнууд Өрнөд Европод суралцаж эхэлсний 100 жилийн ойг тохиолдуулан “Алс газар сурахаар одогсод: 100” тусгай үзэсгэлэнгийн нээлт Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд болно.
Үзэсгэлэн:
-Уран бүтээлч Б.Отгонжаргалын “Хөх тал” модон баримлын үзэсгэлэн энэ сарын 19-ныг хүртэл Уран зургийн галерейд гарна.
-Судлаач, цуглуулагч Ц.Батсайханы “Монголын шашин соёлын өв дурсгал” цуглуулгын үзэсгэлэн энэ сарын 20-ныг хүртэл Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарна.
Хилийн чанадад:
-Нью-Йорк хотноо ECOSOC буюу НҮБ-ын эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Залуучуудын чуулга уулзалт энэ сарын 16-нийг хүртэл болно.
-Киприйн Пежейа хотноо дэлхийн аваргатай өрсөлдөх шатарчныг тодруулах тэмцээн энэ сарын 16-ныг хүртэл болно.
-Швейцарын Женев хотноо UNCTAD буюу НҮБ-ын Худалдаа, хөгжлийн комиссын 16 дугаар чуулган энэ сарын 17-ныг хүртэл болно.
-Германы Мюнхен хотноо мэргэжлийн эрэгтэй теннисчдийн BMW Open тэмцээн энэ сарын 19-нийг хүртэл болно.
-Германы Штутгарт хотноо мэргэжлийн эмэгтэй теннисчдийн Porsche Tennis Grand Prix тэмцээн энэ сарын 19-нийг хүртэл болно.
-Вашингтон хотноо Олон Улсын Валютын Сан, Дэлхийн банкны хаврын чуулга уулзалт болж, Төв банкуудын ерөнхийлөгч, Сангийн сайд нар дэлхийн эдийн засаг, санхүүгийн өнөөгийн төлөв байдлыг энэ сарын 19-нийг хүртэл хэлэлцэнэ.
-ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна.
Орон нутагт:
Орхон: "Эмоци" хамтлагийн хамтлагийн инээдмийн интертайнмент шоу тоглолт Соёл, урлагийн цогцолборт болно.
Сэтгэгдэл
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!



