uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 4-р сар 15

Монгол Улсыг гадаад хэлнээ “Mongol” гэж нэрлэх санал дэвшүүлжээ

ByambadorjByambadorj


Монгол Улсыг гадаад хэлнээ “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж эрдэмтэн, судлаачид үзжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх-ийн санаачилга, дэмжлэгээр эрдэмтэн, судлаачдын баг “Монгол хэмээх нэрийн судалгаа” бүтээлийг туурвисан байна.

Тус бүтээлийг боловсруулахад 24 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж, Шинжлэх ухааны академи, Үндэсний төв архив, Монгол Улсын Их СургуульМонгол Улсын Боловсролын Их Сургууль зэрэг байгууллагын судлаачид оролцжээ.

Судалгаанд тулгуурлан Монгол Улсыг уугуул нэр, хэлзүйн онцлогт нийцүүлэн “Mongol” хэмээн нэрлэж, бичих нь зохистой гэж дүгнэсэн байна. Уг бүтээлд 1700 оноос хойш олон улсад хэвлэгдсэн газрын зургууд, архивын баримт, өрнө дорнын эх сурвалжуудыг ашиглан судалгаа хийжээ. Монгол хэмээх нэр нь VI–VII зуунд ханз үсгийн сурвалжид тэмдэглэгдсэн бөгөөд XII зуунаас “Их Монгол Улс” хэмээн төрт улсаа нэрлэх болсон түүхтэй.

Сүүлийн 800 гаруй жилийн хугацаанд монголчууд уг нэрээ өөрчилж, хувиргалгүй хадгалж ирсэн ч бусад улс орон хэл, бичгийн онцлогоос хамааран өөр өөрөөр тэмдэглэж иржээ. Судалгаанд XIII–XVIII зууны монгол бичгийн дурсгал, араб, перс, латин болон дорнын, өрнийн олон хэл дээрх эх сурвалжуудыг нэгтгэн авч үзсэн байна.

Мөн газрын зурагт “Mongul” хэмээх нэр XV зуунаас тэмдэглэгдэж эхэлсэн бол “Mongolia” гэх нэршил XVIII зууны сүүл үеэс хэрэглэгдэж эхэлсэн болохыг онцолжээ.

Монгол Улсын төрөөс үндэсний дархлаа, хэл соёлын өвийг хамгаалах бодлогын хүрээнд түүх, хэл шинжлэл, соёлын томоохон бүтээлүүдийг туурвих, түгээн дэлгэрүүлэх ажлуудыг хэрэгжүүлж байна.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ