uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 4-р сар 24

ӨНӨӨДӨР: Монголын Сагсан Бөмбөгийн Холбооны “Үндэсний Дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно.

ByambadorjByambadorj


10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.

10:00 цагт: “Үлдэх мөр” Дүрслэх урлагийн багш, оюутнуудын уулзалт, ярилцлага СУИС-ийн II байранд болно.

11:00 цагт: Монгол хүн сансарт ниссэний 45 жилийн ойд зориулсан “Сансрын нисэгч Ганзориг” номын нээлт ШУА-ийн байранд болно.

12:00 цагт: Багш, эмч, төрийн албан хаагчдыг “Хувьцаат орон сууц” төсөл хөтөлбөрт хамруулж байртай болгоно гэж иргэдээс их хэмжээний мөнгө залилсан компаниудын талаар хохирогчид Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

13:00 цагт: Бурхан урлаач Соёлын тэргүүний ажилтан Ц.Энхмандахын “Эргэх цэг” уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд болно. 

14:00 цагт: “Монгол Улсын хүн ам зүйн бодлого, асуудал шийдэл” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно. 

19:10 цагт: Монголын Сагсан Бөмбөгийн Холбооны “Үндэсний Дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно. 

 

-“Хүүхдийн зуслангийн хөгжил-100” олон улсын онол, практикийн бага хурал болно.

-“BARILGA EXPO” олон улсын барилгын үзэсгэлэн яармаг Буянт-Ухаа ордонд болно. 

-"Боловсролын шинэчлэл-2026" үзэсгэлэн энэ сарын 26-ныг хүртэл "Мишээл экспо" төвд болно.

 

Үзэсгэлэн:

-“Эсгийн гайхамшиг-Шинэ дуу хоолой” эсгий урлалын үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд энэ сарын 26-ныг хүртэл гарна.  

-“Алс газар сурахаар одогсод: 100” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд энэ сарын 26-ныг хүртэл гарна.

-Зураач Л.Амарсанаагийн “FIFTY” уран бүтээлийн үзэсгэлэн МУЭ-ийн Арт галерейд энэ сарын 30-ныг хүртэл гарна. 

-МУЭ-ийн гишүүн, зураач Ц.Соёлмаагийн “Зэрэглээн цаана” үзэсгэлэн “Hue арт” галерейд 5 дугаар сарын 16-ныг хүртэл гарна. 

-“Уран бүтээлийн хур-Олон улсын хятад хэлний өдөр” сэдэвт орчин үеийн хятадын уран бичлэг, дүрслэх урлагийн шилдэг уран бүтээлчдийн үзэсгэлэн Улаанбаатар дахь Хятадын соёлын төвд 5 дугаар сарын 20-ныг хүртэл гарна.

 

Хилийн чанадад: 

-ОХУ-ын Эрхүү хот дахь В.С.Рогалийн нэрэмжит урлагийн төвд Орос, Монгол Улсын хооронд дипломат харилцаа үүссэний 105 жилийн ойд зориулсан “Монгол орон Эрхүүгийн зураачдын нүдээр” уран бүтээлийн үзэсгэлэн 5 дугаар сарын 28-ныг хүртэл гарна. 

-ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна. 

 

Орон нутагт:

Архангай аймгийн ЗДТГ-т аялал жуулчлалын салбарын зөвлөлдөх уулзалт болно.

Архангай аймагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын аварга С.Ямаажав ахлагчтай Архангай аймаг, Алдар спорт хороо, "АПУ" ХК-ийн багийн мялаалга, үндэсний шагайн харвааны тэмцээн болно.

Дархан-Уул аймгийн Номгон эвент холлд “ICE TOP-30 тоглолт болно.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ

ойролцоогоор 11 цагийн өмнө
Шинэ мэдээлэл
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...

УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...