uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

Хүн худалдаалах хэргийг шүүхэд шилжүүлжээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Элчин сайд А.Артыкбаевыг хүлээн авч уулзлаа

Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барина

Post

Шинэ мэдээлэл

2026, 1-р сар 26

ХӨВСГӨЛ: Мөсөн дээгүүр зорчиход аюултай, хар хил гарчээ

ByambadorjByambadorj


Хөвсгөл нуур бүрэн хөлдсөн боловч зарим газарт хар, цагаан хил гарч байгааг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Энэ жилийн хувьд Хөвсгөл нуурын мөс маш нимгэн байгаагаас Жиглэг, Хачим, Хар ус орчимд 45 см зузаантай мөс үүссэн бөгөөд мөс бяцралт ихтэй, хар хил газар нутгийн олон хэсэгт ажиглагдаж байна.

Хар хил гэдэг нь хагарсан мөс хоёр тийш ангайн завсар гарч, дундуур нь ус мэлтэлзэж байхыг хэлдэг бол цагаан хил гэдэг нь мөс хагарч хоорондоо мөргөлдөн овоорч, барааны газраас мөсөн уул мэт харагдахыг хэлдэг.

Иймээс иргэдийг Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчихгүй, зөвхөн баталгаат зам, гүүрээр явахыг Онцгой байдлын газраас анхаарууллаа. 

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ