Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлантай 2026 оны 5 дугаар сарын 5-ны өдөр уулзаж, салбар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байгаа ажлууд, хүлээгдэж буй асуудлууд, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцлоо.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэлсэн үгэндээ Монгол Улсын зөөлөн хүчний бодлогыг хэрэгжүүлэх, эх орноо гадаадад сурталчлах, нэр хүндийг олон улсын тавцанд өсгөх, Монголчуудын эрхэмлэн дээдэлдэг үнэт зүйлсийг гадаад орчинд таниулах, чингэхдээ хилийн чанад дахь Дипломат төлөөлөгчийн газрууд, Монгол Улсын Соёлын элч, Өргөмжит консул нарын үйл ажиллагааг бодлогоор чиглүүлж, үр өгөөжийг ахиулахад хоёр яамны нягт хамтын ажиллагаа чухал гэдгийг онцлов.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан Монгол орныг зорих жуулчдын тоо, чанарыг нэмэгдүүлэх, хил орчмын аялал жуулчлалыг дэмжих, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар батлуулсан тогтоолын дагуу “Дэлхийн адууны өдөр” арга хэмжээг ирэх 7 дугаар сард амжилттай зохион байгуулахад үр дүнтэй хамтран ажиллахыг чухалчилж буйгаа илэрхийлэв.
Сайд нар Монгол Улс ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны гишүүнээр анх удаа сонгогдон ажиллаж байгааг тэмдэглэж, олон улсын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр, хэлэлцээрийн хэрэгжилтийг хангахад холбогдох байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, Дэлхийн экспо зэрэг гадаадын томоохон арга хэмжээнд Монгол Улсын оролцоог хангах зэрэг асуу

длаар санал солилцсон ажил хэрэгч уулзалт боллоо.


длаар санал солилцсон ажил хэрэгч уулзалт боллоо.Сэтгэгдэл
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!



