09.00 цагт: УИХ дахь намуудын бүлэг хуралдана
17:00 цагт: “Монгол-Германы соёлын өдрүүд”-ийн хүрээнд “Алсад сурахаар одогсод” номын нээлт УДЭТ-т болно.
18:30 цагт: “Д.Нацагдорж ба түүний нөхөд” соёл урлагийн үдэш УДЭТ-т болно.
-В.А.Моцартын мэндэлсний 270 жилийн ойг тохиолдуулан Канадын төгөлдөр хуурч Tony Yike Yang, залуу төгөлдөр хуурч М.Мишээл, Ж.Ариунзаяа нарын хамтарсан тоглолт УДБЭТ-н тайзнаа болно.
-Улсын Хүүхэд залуучуудын теөтрын уран бзүтээлчид У.Шекспирийн "Ромео Жульетта" жүжгийг Соёлын төв өргөөнд толилуулна.
-Үндэсний Статистикийн Хорооноос таван жил тутам зохион байгуулдаг "Аж ахуйн нэгж, байгууллагын ээлжит тооллого" энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.
-“Тэрбум мод экспо” үзэсгэлэн худалдааг Төв цэнгэлдэх хүрээлэн, Барилгачдын талбай, Жуковын талбай, Налайх дүүрэг, “Соёлын төв ордон”-ы талбайд энэ сарын 15-ны өдрийг хүртэл зохион байгуулна.
- “Тэрбум мод тарих үндэсний өдрүүд” 6 дугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.
Үзэсгэлэн:
-МУЭ-ийн гишүүн, зураач Ц.Соёлмаагийн “Зэрэглээн цаана” үзэсгэлэн “Hue арт” галерейд энэ сарын 16-ныг хүртэл гарна.
-“Уран бүтээлийн хур-Олон улсын хятад хэлний өдөр” сэдэвт орчин үеийн хятадын уран бичлэг, дүрслэх урлагийн шилдэг уран бүтээлчдийн үзэсгэлэн Улаанбаатар дахь Хятадын соёлын төвд энэ сарын 20-ныг хүртэл гарна.
Хилийн чанадад:
-ОХУ-ын Эрхүү хот дахь В.С.Рогалийн нэрэмжит урлагийн төвд Орос, Монгол Улс дипломат харилцаа үүссэний 105 жилийн ойд зориулсан “Монгол орон Эрхүүгийн зураачдын нүдээр” уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 28-ныг хүртэл гарна.
-ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна.
Сэтгэгдэл
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!



