uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 5-р сар 12

Өнөөдөр: Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн ордонд болох “Сувилагч тандаа баярлалаа-2026” улсын зөвлөгөөнд оролцож, үг хэлнэ.

ByambadorjByambadorj


09:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно.

09:00-13:00 цагт: Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар “Төрийн бүтээмж-эдийн засгийн өсөлт” 7 хоногийн өдөрлөгийг ЭЗХЯ-ны Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах төвд энэ сарын 11, 12, 14, 15-нд зохион байгуулж байна.

10:00 цагт: Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн ордонд болох “Сувилагч тандаа баярлалаа-2026” улсын зөвлөгөөнд оролцож, үг хэлнэ.

10:00 цагт: “Хариуцлагатай бизнес ба хүний эрх: Хүний эрхийн магадлан шинжилгээ” уулзалт, хэлэлцүүлэг НҮБ-ын байранд болно. 

 

16:00 цагт: Монгол Улсын гавьяат малчин, ахмад дайчин, “фронт” хэмээн нэрлэгдсэн, 104 настай С.Цэгмидийн түүхэн амьдралаар бүтээсэн “Төөрөг-Домог” ном, “Ховор хувь заяа” баримтат киног Улаанбаатар дахь “Русский Дом”-д нээнэ.

18:00 цагт: “Монгол-Германы соёлын өдрүүд”-ийн хүрээнд “Жазз хөгжмийн тоглолт”  Монгол Улсын Консерваторид болно.

-"Тэрбум мод тарих үндэсний өдрүүд" зургаадугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.

 

Орон нутагт: 

-"Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн оролцоо ба манлайлал" чуулганд оролцогчдын үзэсгэлэн худалдаа Сэлэнгэ аймгийн АДБ-ийн "Сэлэнгийн долгио" чуулгад болно. 

 

Хилийн чанадад:

-Монголын алдарт “The HU” хамтлаг АНУ-д ээлжит аялан тоглолтоо эхлүүлнэ.

-БНЭУ-ын Гандинагар хотод Хүндийг өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 12-17-нд болно.

-ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна.

-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ