uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

Хүн худалдаалах хэргийг шүүхэд шилжүүлжээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Элчин сайд А.Артыкбаевыг хүлээн авч уулзлаа

Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барина

Post

Шууд үзье

2026, 1-р сар 27

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Элчин сайд А.Артыкбаевыг хүлээн авч уулзлаа

ByambadorjByambadorj


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Айбек Артыкбаевыг эх орондоо бүр мөсөн буцаж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр сайд Б.Батцэцэг Айбек Артыкбаевыг Киргиз Улсаас Монгол Улсад суугаа анхны Элчин сайдын хувиар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд шат ахиулан хөгжүүлэхэд идэвх зүтгэлтэй ажилласанд талархал илэрхийлээд, Гадаад харилцааны яамны “Алтан гэрэгэ”-г дурсгаж, цаашдын ажил үйлст нь өндөр амжилт хүсэв.

Элчин сайд Айбек Артыкбаев албан үүргээ гүйцэтгэх хугацаанд нь монголын ард түмэн элэгсэг дотно хандаж, Монгол Улсын Засгийн газар, Гадаад харилцааны яамны зүгээс дэмжиж, нягт хамтран ажилласанд чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийллээ.

Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын хооронд 1992 оны дөрөвдүгээр сарын 22-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд 2025 оноос “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг хөгжүүлж байна гэж ГХЯ-наас мэдээллээ.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ