uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 5-р сар 15

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Мянганы сорилтын корпорацын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

ByambadorjByambadorj


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Мянганы сорилтын корпорацын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Дaн Петри тэргүүтэй төлөөлөгчдийг 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч уулзав.
 
Уулзалтын үеэр Б.Батцэцэг сайд Монгол, АНУ-ын харилцаа, хамтын ажиллагаа Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн түвшинд олон салбарт өргөжин хөгжиж, эдийн засгийн бодит агуулгаар баяжиж буйг онцлов.
May be an image of one or more people and text
Тэрбээр АНУ-ын Мянганы сорилтын корпорацын Усны компакт нь манай хоёр улсын бодит бөгөөд үр дүнтэй хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болохын зэрэгцээ нийслэл Улаанбаатар хотын хувьд амин чухал асуудал болох ус хангамжийн асуудлыг ийнхүү шийдвэрлэж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлэв.
May be an image of one or more people, beard and suit
Түүнчлэн Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр болон Ус гүн цэвэршүүлэх байгууламжийг баталсан төсвийн хүрээнд товлосон хугацаанд барьж, ашиглалтад оруулахад дэмжлэг үзүүлсэн Мянганы сорилтын корпорацын удирдлага, хамт олонд тусгайлан талархал илэрхийлж, цаашид америкийн талтай Гурав дахь Компакт гэрээг байгуулах боломжийн талаар ярилцаж, санал солилцов.
Д.Петри Усны компактыг хэрэгжүүлэхэд бүхий л талын дэмжлэгийг үзүүлж, нягт хамтран ажилласанд Монгол Улсын Гадаад харилцааны яаманд талархал илэрхийлж, дараа дараагийн төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө үргэлжлүүлэн хамтран ажиллахаа илэрхийлэв.May be an image of one or more people

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ