09:00 цагт: Сэтгүүлчдэд зориулсан “Дижитал аюулгүй байдал ба хүний эрхийг мэдрэмжтэй мэдээлэх нь” сэдэвт сургалт Пума зочид буудлын хурлын танхимд болно.
09:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно.
10:00 цагт: Эдийн засаг, хөгжлийн яамнаас “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
11:00 цагт: Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооноос “Дэлхийн өрхийн эмч нарын өдрийг тохиолдуулан Хүн төвтэй тусламж, үйлчилгээг иргэн бүрд хүртээмжтэй болгох, лавлагаа шатлалын ачааллыг бууруулж, ЭМДС-гийн мөнгийг хэмнэх боломжтой талаар мөн өрхийн эмчийг дунд шатны дарамт, хяналт шалгалт, элдэв тайлан, мэдээ бэлдэх ажлаас чөлөөлье гэсэн сэдвээр “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
11:30 цагт: СТА, дуучин Ж.Замилан энэ сарын 22-нд болох “Амьдралд би хайртай” бие
-Олимпын Таеквондогийн Ази тивийн Аварга шалгаруулах XXVII тэмцээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болно.
Хилийн чанадад:
- Италийн Розолина Маре хотноо дэлхийн залуучуудын “MAB” 3 дугаар чуулга уулзалт энэ сарын 22-ныг хүртэл болно.
- Шизофрени өвчинтэй тэмцэх долоо хоног тохионо.
- ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна.
- Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.
Сэтгэгдэл
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!



