uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 1-р сар 27

Улсын хоёрдугаар төв эмнэлэгт мэдрэлийн төв байгуулагдлаа

ByambadorjByambadorj


Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Мэдрэл судлалын тасаг үүсгэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ой тохиохын зэрэгцээ, тус тасаг нь үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлж, Мэдрэлийн төв болон өргөжин, шинэ амбулаторийн тасагт шилжин байрлаж буй түүхэн, баярт үйл явдал тохиолоо.

Уг төвийн үйл ажиллагааг нээж Эрүүл мэндийн дэд сайд Г. Номин ирж үг хэлэхийн сацуу хамтран ажиллах, дэмжих талаараа дурдлаа. Өнгөрсөн тавин жилийн хугацаанд тус тасаг нь мэдрэлийн өвчний оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргээн засах тусламж үйлчилгээг тасралтгүй хөгжүүлж, ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн билээ.

Өнөөдөр нээгдэж буй шинэ амбулаторийн тасаг, өргөжин хөгжсөн Мэдрэлийн төв нь иргэдэд үзүүлэх мэдрэлийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэх, өвчнийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, тасралтгүй хяналт хийх боломжийг бүрдүүлж буйгаараа ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ

ойролцоогоор 16 цагийн өмнө
Шинэ мэдээлэл
Суррон, скүүтер, мопедтой холбоотой осол гэмтэл 6 дахин өсчээ

Суррон, скүүтер, мопедтой холбоотой осол гэмтэл 6 дахин өсчээ

ойролцоогоор 19 цагийн өмнө
Шинэ мэдээлэл
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...

УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...