uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 5-р сар 21

Увс аймагт цасанд дарагдсан малыг гаргажээ

ByambadorjByambadorj


Өмнөговь сумын Бургастайн гол орчимд нутаглаж байсан малчдын мал цасанд дарагдсаныг гаргажээ.

Сүүлийн өдрүүдэд аймгийн нийт нутгаар орсон их хэмжээний цас, борооны улмаас Өмнөговь сумын Бургастайн гол орчимд нутаглаж байсан гурван малчин өрх малаа цасан шуурганд уруудуулж алдсан бол зарим өрхийн бог мал цасанд дарагдсан байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан сумын Засаг даргын Тамгын газраас ажлын хэсэг гарч, цасанд дарагдсан малыг гаргажээ. Мөн ОБЕГ-ын алба хаагчид дуудлагын дагуу очиж, Шар бүрд болон Аарагт орчимд ажиллан, цасан шуурганы улмаас нуурын мөсөнд орсон болон цасанд дарагдсан малыг татан гаргасан байна. Шар бүрдийн нуурт 50 гаруй мал орсон байсан бол цасанд 100 орчим мал дарагдсан байжээ.

Одоогоор хэдий хэмжээний мал хорогдсон талаарх мэдээллийг нарийвчлан гаргаагүй байгаа бөгөөд шуурганд уруудаж сүргээсээ тасарсан малыг эрэн хайж байна. 

 


 

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ

ойролцоогоор 5 цагийн өмнө
Шинэ мэдээлэл
Монголбанк 5 дугаар сард 758.5 кг үнэт металл худалдан авлаа

Монголбанк 5 дугаар сард 758.5 кг үнэт металл худалдан авлаа