uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 5-р сар 27

Банкны салбар 2.5 их наяд төгрөгийн ногоон зээл олгоод байна

ByambadorjByambadorj


2026 оны 1 дүгээр улирлын байдлаар банкны салбар нийт 2.54 их наяд төгрөгийн ногоон зээлийг олгоод байна. Энэ нь нийт зээлийн 5.7 хувийг эзэлж байна. Тайлант улирлын эцсийн байдлаарх нийт олгосон зээлийн жигнэсэн дундаж хугацаа төгрөгийн хувьд 62.2 сар, гадаад валютын хувьд 45.6 сар байв. Харин жигнэсэн дундаж хүү төгрөгийн 14.3 хувь, валютынх 10.9 хувь байна.

Нийт олгосон ногоон зээлийн 58 хувийг эрчим хүчний хэмнэлттэй төсөл, 2.9 хувийг ногоон барилга, тогтвортой хөдөө аж ахуй, газар ашиглалт, ой эко аялал жуулчлалын салбар 18.2%, 9 хувийг сэргээгдэх эрчим хүчний салбар, 7 хувийг карбон бага тээврийн салбарт олгосон зээл эзэлж байна.

Монгол Улсын ногоон тогтвортой санхүүжилтийг хөгжүүлэх, ногоон таксаномигийн зорилтын хүрээнд 2030 он гэхэд банкны салбарт эзлэх ногоон зээлийн хувь хэмжээг 10 хувьд хүргэх зорилт дэвшүүлж буй билээ. Мөн Монголбанкны Ерөнхийлөгчийн холбогдох тушаал, журмаар зарим ногоон зээлийн хувьд хугацааг 30-60 сар болгох шийдвэрийг гаргасан. Мөн ногоон зээлийн ангилалд цахилгаан тээврийн хэрэгслийн зээлийг хамруулахаар болсон. Ингэснээр зээлдэгчийн сарын төлбөр 40 орчим хувиар буурах, банкнуудын ногоон зээл олгох хүсэл, эрмэлзлийг нэмэгдүүлэхэд чухал нөлөөтэй алхам болсон юм.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ