uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

Хүн худалдаалах хэргийг шүүхэд шилжүүлжээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Элчин сайд А.Артыкбаевыг хүлээн авч уулзлаа

Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барина

Post

Шинэ мэдээлэл

2026, 1-р сар 27

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 106 гомдол, мэдээллийг хянан шалгав

ByambadorjByambadorj


Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2026 оны 1 дүгээр сарын 19-23-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 696 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 357 мэдүүлгийг хянан шийдвэрлэв. Одоогоор ажиллагаанд 345 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэхээр байсан 6 нэр дэвшигчийн талаар томилох эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэв.  

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 106 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 30 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв. Зөрчил тогтоогдсон 6 албан тушаалтанд Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан хариуцлага тооцуулахаар холбогдох байгууллагад албан бичиг хүргүүлэв.

Төлөвлөгөөт хяналт шалгалтаар болон иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн дагуу 11 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав.

Улсын хэмжээнд нийтийн албан тушаалтнуудын ХАСХОМ шинэчлэн бүртгүүлэх ажил үргэлжилж байгаатай холбогдуулан нийт 1052 мэдүүлэг гаргагчийг сургалтад хамрууллаа гэж АТГ-аас мэдээллээ. 

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ