uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 6-р сар 02

ӨНӨӨДӨР: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно

ByambadorjByambadorj


09:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 

11:00 цагт: “Буддизм ба шинжлэх ухаан” үзэсгэлэнгийн нээлт “Чингис хаан” үндэсний музейд болно.

-Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар “Хүүхдийн төлөө за бол заавал хий” үндэсний хөдөлгөөн өрнөж байна.

Үзэсгэлэн: 

-Соёлын гавъяат зүтгэлтэн, МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач Ц.Нарангэрэлийн “150 бүтээл” үзэсгэлэн энэ сарын 13-ныг хүртэл “Hue” арт галерейд  гарна. 

Хилийн чанадад: 

  • Германы Ханновер хотноо гал унтраах, аврах, иргэний хамгаалалтын салбарын дэлхийн  хамгийн том үзэсгэлэн худалдаа болох “INTERSCHUTZ 2026” энэ сарын 6-ныг хүртэл болно. 
  • Польшийн нийслэл Варшав хотноо Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос /FIBA/ зохион байгуулдаг 3x3 төрлийн насанд хүрэгчдийн ДАШТ энэ сарын 7-ныг хүртэл болно.
  • Парис хотноо мэргэжлийн теннисчдийн Их дуулга цувралын Францын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн энэ сарын 7-ныг хүртэл  болно.

  • ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн 7 дугаар сарын 19-нийг хүртэл гарна. 
  • Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ