uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

Хүн худалдаалах хэргийг шүүхэд шилжүүлжээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Элчин сайд А.Артыкбаевыг хүлээн авч уулзлаа

Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барина

Post

Шинэ мэдээлэл

2026, 1-р сар 28

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлгийн эзэд 21 улсын шилдэг их сургуульд суралцаж байна

ByambadorjByambadorj


“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөр сум, хороо бүрийн шилдэг сурагчдыг шалгаруулж, бэлтгэл хөтөлбөрт хамруулан гадаадын шилдэг их, дээд сургуульд суралцах болзол хангахад нь чиглэн бэлтгэж байна.

Энэхүү хөтөлбөр нь оролцогчдыг үе шаттай сургаж бэлтгэн, төгсөж ирсний дараа орон нутгийнхаа хөгжилд манлайлан ажиллах чиглэлээр томилон ажиллуулах зорилготой цогц хөтөлбөр юм. 

 

Хөтөлбөрийн хүрээнд 1052 тэтгэлгийн эзэд АНУ, Их Британи, Герман, Франц, Австри, Чех, Канад, Польш, Австрали, Орос, Хятад, Япон, Солонгос, Унгар, Литва, Турк, Энэтхэг, Вьетнам, Лаос, Куба, Казакстан зэрэг 21 улсын шилдэг их сургуулиудад элсэж, эрдэм номдоо шамдан суралцаж байна.

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хуудсаараа дамжуулан “Илгээлтийн эзэд суралцаж буй улс орныхоо хэл соёл, давуу тал, тэргүүн туршлагаас суралцан ирж орон нутагтаа түгээн дэлгэрүүлж, нутагшуулан, цаашид орон нутгаа суралцсан улстайгаа холбох дипломат харилцааны нэгэн гүүр болох учиртай” гэдгийг мэдээлэв.

“Ерөнхийлөгчийн илгээлт 2100” хөтөлбөрийн эзэд бол дэлхийн боловсрол эзэмшиж, хүн төрөлхтний оюун санаа, шинжлэх ухааны охь шимээс суралцаж, цаашид улс эх орныхоо хөгжил дэвшил, сайн сайхны төлөө хүчин зүтгэх үндэсний манлайлагч нар юм.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ