uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 6-р сар 12

ӨНӨӨДӨР: Азийн Аялал жуулчлалын 15 дахь удаагийн форум "Улаанбаатар" зочид буудалд болно.

ByambadorjByambadorj


09:00 цагт: Азийн Аялал жуулчлалын 15 дахь удаагийн форум "Улаанбаатар" зочид буудалд болно. 

10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.

11:00 цагт: Монгол Улсад анх удаа Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан “Чингис хаан” үндэсний музейн “Мөнгөн мод” танхимд хэвлэлийн хурал хийнэ.  

 

-“Тэнгэр” олон улсын наадмыг “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт 3 дахь жилдээ зохион байгуулна.

- Азийн Аялал жуулчлалын 15 дахь удаагийн форум Улаанбаатар хотноо болж байна. 

 

Үзэсгэлэн: 

-Найруулагч, судлаач Б.Баярын “Туурайн цуурай” үзэсгэлэн энэ сарын 12-ныг хүртэл Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарна. 

-МУСГЗ, МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач Ц.Нарангэрэлийн “150 бүтээл” үзэсгэлэн энэ сарын 13-ныг хүртэл “Hue” арт галерейд  гарна. 

-МУЭ-ийн шагналт зураач Ч.Хүрэлбаатарын “Ягаан үдэш” бие даасан үзэсгэлэн энэ сарын 15-ныг хүртэл “Хаан” галерейд гарна.

-Улаанбаатар хот болон БНСУ-ын Гвангжу хотын уран бүтээлчдийн хамтарсан “Бие биедээ тусах гэрэл” үзэсгэлэн Уран зургийн галерейд энэ сарын 25-ныг хүртэл гарна. 

 

Хилийн чанадад: 

  • Францын үзэсгэлэнт Перш нутагт "Festival Nomade du Perche" нүүдэлчдийн соёлын наадам болно.
  • Австри улсын Вена хотноо Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн удирдах зөвлөлийн ээлжит хурал энэ сарын 12-ныг хүртэл болно.
  • Финландын Хельсинки хотноо “Ирээдүйн цагариг хурдасгуур /Future Circular Collider/ төслийн 12 дахь удаагийн чуулга уулзалт энэ сарын 12-ныг хүртэл болно. 
  • ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн 7 дугаар сарын 19-нийг хүртэл гарна. 
  • Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ

ойролцоогоор 21 цагийн өмнө
Шинэ мэдээлэл
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээв

Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээв