uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 6-р сар 15

ӨНӨӨДӨР: Улаанбаатар хотын шинэ төв цэвэрлэх байгууламжийн нээлт СХД-ийн 20 дугаар хороонд байрлах тус байгууламжид болно

ByambadorjByambadorj


08:30 цагт: Ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах, туршлага солилцох сургал, уулзалт “Холидэй Инн” зочид буудалд болно. 

10:00 цагт “Евразийн их солилцоо: Ирээдүйн боломж, хамтын ажиллагаа” олон улсын анхдугаар чуулганы нээлт “Чингис хаан” үндэсний музейд болно. 

10:30 цагт: Улаанбаатар хотын шинэ төв цэвэрлэх байгууламжийн нээлт СХД-ийн 20 дугаар хороонд байрлах тус байгууламжид болно.

11:30 цагт: НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон Монгол Улсын хамтын ажиллагааны 50 жилийн ойн үйл ажиллагаа ГХЯ-ны Зөвшилцөл танхимд болно.

11:30 цагт: Өмнөговь аймгийн нутгийн иргэдээс монголын төр тус аймгийн Гурвантэс сум руу анхаарлаа хандуулаач сэдвээр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.  

12:00 цагт: Зам, тээврийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” Д.Сүхбаатарын талбайд болно.

 

Үзэсгэлэн: 

-МУЭ-ийн шагналт зураач Ч.Хүрэлбаатарын “Ягаан үдэш” бие даасан үзэсгэлэн энэ сарын 15-ныг хүртэл “Хаан” галерейд гарна.

-Улаанбаатар хот болон БНСУ-ын Гвангжу хотын уран бүтээлчдийн хамтарсан “Бие биедээ тусах гэрэл” үзэсгэлэн Уран зургийн галерейд энэ сарын 25-ныг хүртэл гарна. 

 

Орон нутагт:

Хархорум музейд “Хубилай хааны усан флот” сэдэвт гэрэл зургийн тусгай үзэсгэлэнг зохион байгуулна.

 

Хилийн чанадад: 

  • Украин, Молдова улсуудыг Европын Холбоонд элсүүлэх хэлэлцээг эхлүүлнэ.
  • “Долоогийн бүлэг”-ийн /G7/ дээд хэмжээний уулзалт энэ сарын 17-ныг хүртэл болно.
  • ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн 7 дугаар сарын 19-нийг хүртэл гарна. 
  • Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ