uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 1-р сар 28

Парисын “Их дуулга”-д Монголын 15 жүдоч барилдана

ByambadorjByambadorj


Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг гранпри, “Их дуулга” тэмцээний 2026 оны цуврал Францын Парис  хотод гуравдугаар сарын 7-нд эхэлнэ.

2004 оноос эхлэлтэй Парисын “Их дуулга”-д 82 орны 530 жүдоч зодоглохоор мэдүүлэг өгчээ. Эрэгтэйчүүдээс 73 кг-д 54, 81 кг-д 53, 66 кг-д 52 жүдоч барилдахаар болсон нь хамгийн өндөр тоо бол эмэгтэйчүүдээс 70 кг-д 37 бөх зодоглохоор мэдүүлэг өгсөн нь хамгийн их ажээ.

Шинэ оны анхны “Их дуулга”-д манай улсаас эрэгтэй долоо, эмэгтэй найман тамирчин оролцох юм. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д Э.Ариунболд, Т.Түмэнжаргал, 66 кг-д Ё.Басхүү, Ө.Жанцандорж, 73 кг-д О.Уранбаяр, Л.Анхзаяа, 81 кг-д О.Шинэбаяр, эмэгтэйчүүдийн 48 кг-д Ж.Анударь, Г.Наранцэцэг, 52 кг-д М.Нандин-Эрдэнэ, М.Уранзаяа, 57 кг-д Т.Ариунзаяа, 63 кг-д Л.Энхрийлэн, -78 кг-д А.Дуламсүрэн, О.Хүслэн нар барилдана. Уг тэмцээнд зохион байгуулагч орноос гадна 18 улс 10-аас дээш хүний бүрэлдэхүүнтэй очихоор мэдүүлжээ.

Парисын “Их дуулга”-аас хамгийн сүүлд 63 кг-ын жинд гавьяат тамирчин Б.Ганхайч хүрэл медаль хүртсэн нь 2024 он юм. Харин 2023 онд Б.Эрхэмбаяр мөнгө, О.Уранбаяр хүрэл медаль хүртэж байв.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ