uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 6-р сар 26

Мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдөр тохиолоо

ByambadorjByambadorj


НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1987 онд жил бүрийн зургаадугаар сарын 26-ныг “Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх олон улсын өдөр” болгон тэмдэглэх шийдвэр гаргасан. НҮБ-ын гишүүн орнууд энэ өдрийг 39 дэх жилдээ тэмдэглэж байна.

Манай улсад энэ өдрийг тохиолдуулан ЦЕГ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Гаалийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газартай хамтран “Чингис хаан” олон улсын нисэх буудалд өдөрлөг зохион байгуулав.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсын хилээр Зүүн өмнөд Азийн улс орнуудаас синтетик төрлийн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг интернэт орчин, олон улсын шуудан, илгээмж, карго үйлчилгээ ашиглан ачаа, бараа болон эд зүйлд нуун далдлах аргаар зохион байгуулалттай нэвтрүүлэхийг завдсан тохиолдлууд тасрахгүй байгаа юм. Иймд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтийн эсрэг тэмцлийг олон улс, бүс нутгийн хэмжээнд сурталчлах, эдгээр бодисын хор уршгийг олон нийтэд таниулах, иргэд, ялангуяа хүүхэд, залуучуудыг урьдчилан сэргийлэх, зөв хандлагад уриалах, улс орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, өрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч байгаа аж.

Өдөрлөгийн үеэр хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй байгууллагуудын хамтын ажиллагааг танилцуулж, мэдээлэл, зөвлөмж бүхий тараах материалыг иргэдэд хүргэн, албаны эрэлч нохдын үзүүлэх тоглолтыг зохион байгуулж, оролцогч байгууллагууд хамтарсан хяналт шалгалт хийжээ. 

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ