uzi.mn
ШУУД ҮЗЬЕ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байна

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ

Post

Шинэ мэдээлэл

2026, 6-р сар 29

ӨНӨӨДӨР: Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны “Нээлттэй өдөрлөг” болно

ByambadorjByambadorj


09:30 цагт: “Хааны эрэлд-2026” энхийг дэмжих ажиллагааны  олон улсын сургуулийн “Media day” хэвлэл мэдээллийн өдөрлөг Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд болно.

11:00 цагт: Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон түүний харьяа агентлаг, байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг” Д.Сүхбаатарын талбайд эхэлнэ.

11:00 цагт: Эрчим хүчний салбарынхан маргаашаас эхлэн ажил хаяхаар болсон тухай хэвлэлийн хурал МҮЭХ-ны байранд болно.

11:00 цагт: ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Улаан-Үд хотод болох “Алтаргана” наадмын талаар “Зууны мэдээ” сонины байранд Монголын үндэсний хорооноос мэдээлнэ.

12:00 цагт: Хэнтий аймгийн “Хан Хэнтийн аварга” дэвжээний наадмын сорилго барилдаан Ар гүнтэд болно.

14:00 цагт: Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдана. Эл хурлаар Оюу толгойтой холбоотой асуудлыг авч хэлэлцэнэ.

 

 

Үзэсгэлэн:

-Зураач Б.Батжингийн “Цаг хугацааны өнгө” бие даасан үзэсгэлэн “HUE” арт галерейд гарч байна. 

-Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд “Гайхамшигт хүлэг морьд давхих газар” үзэсгэлэн гарч байна.

-Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдал” дата өгөгдлийн дүрслэлийн үзэсгэлэн “Блю Мон”-д эхэлнэ.

 

Орон нутагт:

Сэлэнгэ: “Хавдрын эсрэг үндэсний аян-2026” өнөөдөр нээлтээ хийнэ.

Өвөрхангай: Хархорум музейд “Хубилай хааны усан флот” сэдэвт гэрэл зургийн тусгай үзэсгэлэнг 8 дугаар сарын 30-ныг хүртэл зохион байгуулна.

Хөвсгөл: Хөвсгөл нуур, Эгийн голын усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн их цэвэрлэгээний аян үргэлжилж байна.

 

Хилийн чанадад:

ОХУ: Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн 7 дугаар сарын 19-нийг хүртэл гарна.

Итали: Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.  

Сэтгэгдэл

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ бичнэ үү!

Холбоотой мэдээ